Tuesday, May 12, 2009

Утасны text message-ын урт яагаад 160 тэмдэгт байдаг вэ?



Би урьд нь яагаад 160 байдаг юм бол гэж бас гайхдаг байлаа. Гэтэл http://sanakae.blogspot.com дээр энэ тухай тайлбарлаж бичсэн байна.

Los Angeles Times сэтгүүлд яагаад text message-ыг нэгийг нь 160 тэмдэгтэд багтаах болсоныг тайлбарлаж бичсэн байх юм.


Нэгж дуусах гээд байдаг, нэг msg бичмээр байдаг, өгүүлбэрээ гүйцээчихмээр байдаг, 160-аас даваад байдаг. Яг энэ үед л яагаад заавал 160 тэмдэгт юм болоо гэж боддог шүү дээ. Ийм тохиолдлууд тохиож байгаагүй л гэж өөдөөс мэлзэв ээ. За тэгвэл учир нь маш энгийн юм байна.

1985онд Германы Бонн хотноо Friedhelm Hillebrand гэж нөхөр болон бусад 12 нөхдийн хамт cellphones (гар утас л гэхээс)-аар дамжуулах өгөгдлүүд болон дэлгэцэн дээр гарах text message-ыг нэг загварт оруулахаар ажиллаж, амьдарч байсан байх юм. Мэдээж хэрэг энд утасгүй технологи ашиглаж хийж буй учир сүлжээгээр урсан өнгөрөх мэдээллийн хэмжээ хамгийн бага байхаар л байвал алдагдал багатай байх нь ойлгомжтой байлаа. Тиймээс ч энэ үзүүлэлтийг гол шугамаа болгон судалгаагаа хийсэн байна.

Ингээд Hillebrand бичгийн машин ашиглан ямар нэгэн өгүүлбэр болон асуултыг асуухад дундажаар хэдэн тэмдэгт болох нь вэ гэж бичиж эхэлсэн байна. Тэрээр мэдээж хэрэг бүх үсэг, тоо, цэг, таслал, зайг оролцуулан тоолсны үндсэн дээр нэгэн тогтолцоорхуу зүйл олж харсан нь дурын өгүүлбэр асуултыг дор хаяж 160 тэмдэгт дотор хангалттай утга гарган бичиж болохоор юм байна гэсэн дүгнэлт байв. Ингэж л 160 гэж шидтэй ч юм шиг тоог гаргаж авсан байна.

Friedhelm Hillebrand нь Global System for Mobile Communications (GSM)-ын nonvoice(дуугүй) үйлчилгээг эрхэлсэн дарга байхдаа 1986 онд гар утсанд short messaging service(SMS) зайлшгүй байх ёстой гэсэн шахалтыг оруулж өгч чадсан байна.
Эцэст хорооны шүүлтүүрт text message-ын урт яг хэд байх вэ гэдэг дээр 2 санал орж ирсэн байна. Эхнийх нь ил захидалын тэмдэгт бичих тоо ихдээ 150 байдаг, нөгөөх нь өгүүлбэр утга илэрхийллийн судалгаагаар гарч ирсэн 160 гэсэн тоо байлаа. Ингээд л ямартай ч харилцаагаа илүүд үзсэний үндсэн дээр 160 тэмдэгт гэж томчууд нь баталсан юм байхаа.


No comments: