Monday, May 18, 2009

Үзээд нэгийг бодоорой



Энэ богино хэмжээний хүүхэлдэйг заавал үзээд нэгийг ухаарч аваарай. Нэг найз маань намайг үзэхийг санал болгосон юм, үнэхээр гоё юм байна. Баярлалаа

Sunday, May 17, 2009

Ирээдүй цагруугаа захиа бичээрэй



Энэ их гоё. Өөрийнхөө ирээдүйрүү буюу дараа хэзээ нэгэн цагт өөрөөсөө захиа авах хэрэгтэй болвол http://www.futureme.org/ энэ вэб хуудсыг ашиглаарай.
Жишээ нь: 4 жилийн дараа захиа ирэхээр тохируулаад "Их сургуулиа онц төгссөн биз дээ, чи чадлаа. Чи үнэхээр мундаг юм аа" гэж бичдэг ч юм уу ;P
Нэмж хэлэхэд энэ захиаг хамгийн багадаа 90 хоногийн дараах хугацааруу явуулдаг юм байна шүү.

Компьютерийн эрины хайрын захиа



I LOVE YOU MORE THAN MY COMPUTER Believe me it is true...

You installed the best in me. Your picture is always in my background. You clicked my heart gently. You drive me crazy when I see you. Your love reset my life and deleted all the sadness in me. You restored my kindness after I thought it was corrupted. I'm always connected to you with more than 56 heartbeats per second. You hacked my brain and registered your name in it. You are the only one that could navigate my feelings and explore my emotions at the same time. I feel lost when I try to call you and you are not responding.

I always feel you close to me when I shut down my eyes, or when I open my windows waiting for you to pass. You are the only one that can log into my heart and never ! log out. I dream of being your only server as long as I live. You don't have to search for me, cause we are always linked to each other. I see your name everywhere, my FrontPage, my homepage and all my software. I scanned my life and found that I'm only infected by you. You are the virus I'd never remove, and why should I do? You formatted my life and added happiness to view. Believe me it is true... I love you more than my CPU :)


Хайрын захиа


1. "The great love that I have for you
2. is gone, and I find my dislike for you
3. grows every day. When I see you,
4. I do not even like your face;
5. the one thing that I want to do is to
6. look at other girls. I never wanted to
7. marry you. Our last conversation
8. was very boring and has not
9. made me look forward to seeing you again.
10. You think only of yourself.
11. If we were married, I know that I would find
12. life very difficult, and I would have no
13. pleasure in living with you. I have a heart
14. to give, but it is not something that
15. I want to give to you. No one is more
16. foolish and selfish than you, and you are not
17. able to care for me and help me.
18. I sincerely want you to understand that
19. I speak the truth. You will do me a favor
20. if you think this is the end. Do not try
21. to answer this. Your letters are full of
22. things that do not interest me. You have no
23. true love for me. Good-bye! Believe me,
24. I do not care for you. Please do not think that
25. I am still your boyfriend."

Хайртай хүндээ юу гэж ийм тэнэг захиа явуулдаг юм бэ гэж бодов уу? Тэгвэл одоо зөвхөн сондгой тоотой мөрүүдийг нь уншаад үз дээ...

Saturday, May 16, 2009

Эмэгтэйчүүдийн эрчүүдэд хайртай байдаг 30 шалтгаан


  1. Тэд үргэлж үргэлж чиний дуртай үнэртэй усыг (чиний түүнд төрсөн өдрөөр нь худалдаж авч өгсөн) түрхдэг учраас
  2. Тэд чиний нүд рүү эгцлэн харахдаа чиний төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлдэг учраас
  3. Тэд гараараа чиний үсийг оролддог учраас
  4. Тэдний гар нь үргэлж чиний ойр байдаг учраас
  5. Тэд нулимсыг чинь арчиж үнсдэг учраас
  6. Тэд чамд тохиолдсон асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээсээ болж болоод галзуурахаа шахдаг учраас
  7. Болзоондоо очих гэж 3 цаг бэлдсэний дүнг тэд харангуутаа нүд нь гайхал, бахдлаар дүүрдэг учраас
  8. Чамайг улайлгах аргаа тэд мэддэг учраас
  9. Чамайг даарсан байхад тэд халуунаар тэвэрдэг учраас
  10. Чамайг галзууртлаа уурласан байх үед тэд чиний уурыг гартал хардаг учраас
  11. Чамайг түүнтэй байхад тэр сэтгэл хангалуунаар инээмсэглэдэг учраас
  12. Хамтдаа тоглож байхдаа чамд бүх хожлыг албаар өгдөг учраас
  13. Тэд “Би чамд хайртай” гэж хэлдэг учраас
  14. Чиний найзуудын өмнө тэр чамд “Би чамд хайртай” гэж хэлдэг учраас
  15. Чамайг цочоочих вий гэсэндээ маш зөөлхнөөр, эелдгээр чамд хүрч, тэвэрдэг учраас
  16. Тэд чамайг үнсдэг учраас
  17. Чамайг уйлах үед тэр элгэндээ тэвэрдэг учраас
  18. Хэн нэгэн чамайг гомдоож, гэмтээхийг хэзээ ч зөвшөөрдөггүй учраас
  19. Чамайг алдчих вий гэж айх үедээ нулимсаа тэвчин ядан байдаг учраас
  20. Чи өөрийгөө түүнийг гэдгийг мэдэж байгаа ч тэд чиний том хамгаалагч гэж боддог учраас
  21. Тэд өөрийн бардам зангаа даран байж “чамайг санасан шүү” гэдэг учраас
  22. Чи тэднийг мартчихсан гэж бодож байх үед тэд та хоёрын хамтдаа байсан чухал мөчүүд, ой, төрсөн өдрүүдийг санаж байдаг учраас
  23. Тэд уучлал гуйдаг учраас
  24. Чиний хувьд хэцүүхэн өдөр тохиолдоход тэд тайвшруулдаг учраас
  25. Өдөр юу болсноо бүгдийг нь нэг нэггүй ярихаар тэсч ядан хүлээж байхад тэр гэртээ чамайг сонсдог учраас
  26. Нэг их сайн болоогүй байсан ч тэд чамд хайрын захиа бичдэг учраас
  27. Заримдаа тэд найз нөхдийнхөө чухал уулзалтаа хойш тавиад чам дээр ирдэг учраас
  28. Тэд хөлөрсөн байсан ч тэднийг тэврэхэд үргэлж гоё байдаг учраас
  29. Тэдний нүд рүү хараад, зүрх сэтгэл рүү нь өнгийхөд тэдний дотор чамайг бүхлээр нь агуулсан хайрын цохилт зүрхэнд нь мэдрэгддэг учраас
  30. Бид тэднийг мянга мянган шалтгааны улмаас хайрладаг учраас

http://honha.blog.banjig.net/-ээс авлаа


Thursday, May 14, 2009

Гар утасны Yahoo Messenger




Хүмүүс гар утсаа ашиглан маш хямд үнээр мэссэнжэрт ороод байна гэхээр нь хайж үзсэн чинь үнэхээр болж байна шүү. Миний олсноор Yamee mobile messenger гэдэг жижигхэн програмыг татаж авч гар утсандаа суулгаал болчжийно. Миний муу ямбий дээр болоод байхыг бодоход java дэмждэг гар утастай хүн болгон үүнийг ашиглаж болох юм байна шүү ;P
Ингээд мэссэнжэрдэхийн тулд компьютер хэрэггүй болвоо гэж... ;-)

Yamee mobile messenger-ийг ЭНД дарж татаж авна уу


Tuesday, May 12, 2009

Утасны text message-ын урт яагаад 160 тэмдэгт байдаг вэ?



Би урьд нь яагаад 160 байдаг юм бол гэж бас гайхдаг байлаа. Гэтэл http://sanakae.blogspot.com дээр энэ тухай тайлбарлаж бичсэн байна.

Los Angeles Times сэтгүүлд яагаад text message-ыг нэгийг нь 160 тэмдэгтэд багтаах болсоныг тайлбарлаж бичсэн байх юм.


Нэгж дуусах гээд байдаг, нэг msg бичмээр байдаг, өгүүлбэрээ гүйцээчихмээр байдаг, 160-аас даваад байдаг. Яг энэ үед л яагаад заавал 160 тэмдэгт юм болоо гэж боддог шүү дээ. Ийм тохиолдлууд тохиож байгаагүй л гэж өөдөөс мэлзэв ээ. За тэгвэл учир нь маш энгийн юм байна.

1985онд Германы Бонн хотноо Friedhelm Hillebrand гэж нөхөр болон бусад 12 нөхдийн хамт cellphones (гар утас л гэхээс)-аар дамжуулах өгөгдлүүд болон дэлгэцэн дээр гарах text message-ыг нэг загварт оруулахаар ажиллаж, амьдарч байсан байх юм. Мэдээж хэрэг энд утасгүй технологи ашиглаж хийж буй учир сүлжээгээр урсан өнгөрөх мэдээллийн хэмжээ хамгийн бага байхаар л байвал алдагдал багатай байх нь ойлгомжтой байлаа. Тиймээс ч энэ үзүүлэлтийг гол шугамаа болгон судалгаагаа хийсэн байна.

Ингээд Hillebrand бичгийн машин ашиглан ямар нэгэн өгүүлбэр болон асуултыг асуухад дундажаар хэдэн тэмдэгт болох нь вэ гэж бичиж эхэлсэн байна. Тэрээр мэдээж хэрэг бүх үсэг, тоо, цэг, таслал, зайг оролцуулан тоолсны үндсэн дээр нэгэн тогтолцоорхуу зүйл олж харсан нь дурын өгүүлбэр асуултыг дор хаяж 160 тэмдэгт дотор хангалттай утга гарган бичиж болохоор юм байна гэсэн дүгнэлт байв. Ингэж л 160 гэж шидтэй ч юм шиг тоог гаргаж авсан байна.

Friedhelm Hillebrand нь Global System for Mobile Communications (GSM)-ын nonvoice(дуугүй) үйлчилгээг эрхэлсэн дарга байхдаа 1986 онд гар утсанд short messaging service(SMS) зайлшгүй байх ёстой гэсэн шахалтыг оруулж өгч чадсан байна.
Эцэст хорооны шүүлтүүрт text message-ын урт яг хэд байх вэ гэдэг дээр 2 санал орж ирсэн байна. Эхнийх нь ил захидалын тэмдэгт бичих тоо ихдээ 150 байдаг, нөгөөх нь өгүүлбэр утга илэрхийллийн судалгаагаар гарч ирсэн 160 гэсэн тоо байлаа. Ингээд л ямартай ч харилцаагаа илүүд үзсэний үндсэн дээр 160 тэмдэгт гэж томчууд нь баталсан юм байхаа.


Friday, May 8, 2009

Signs (Short Movie)



Заавал үзээрэй

Чэлси аваргуудын лийгээс мултарлаа




2009 оны 5 сарын 6-ны шөнө 2 багийн ээлжит тоглолт болж өндөрлөлөө. Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай тоглолт болдог юм байна даа. Манай баг хожигдсондоо ч ингэж хэлж байгаа юм биш. Европийн хөл бөмбөгийн холбоонд (UEFA), тэр дундаа аваргуудын лийгийн шөвгийн 4-ийн шийдвэрлэх тоглолтыг ийм увайгүй амьтнаар шүүлгэж байгаа нь хөл бөмбөг хэмээх энэ агуу спортыг доромжилсон хэрэг боллоо. Тоглолтын эхний гоолыг 9 дахь минутад Чэлси клуын хагас хамгаалагч, Ганын шигшээ багийн тоглогч Майкл Эссиен түүхэнд бичигдэх нэгэн цохилтоор оруулсан бол тэнцээний гоолыг Барселона клубын хагас хамгаалагч Андрес Иниеста тоглолтын 93 дахь минутад оруулснаар Чэлси клуб аваргуудын лийгээс мултарсан билээ. 2 тоглолтын тооны харьцаа тэнцсэн боловч эсрэг багийн талбай дээр гоол хийсэн гэдэг үзүүлэлтээр Барселона клуб шалгарсан юм. Тоглолтын туршид Чэлси клубт дөрвөн ч удаа 11 метрийн торгуулийн цохилт өгөхөөр алдааг тооцоогүй гээд бодохоор гомдол тасрахгүй нь. За болий, үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм, нэг иймэрхүү тоглолт болж өнгөрлөө.

Wednesday, May 6, 2009

Нянгар хаданд гарсан нь


NTV телевизийн NTV продакшны бүтээсэн “Нянгар хаданд гарсан нь” кино нээлтээ хийхээсээ өмнө л олны анхаарлыг татаж, шуугиан тариад байсан билээ. Нэрт нийтлэлч Баабар, Цэнддоо нар Польшийн фельетонч Тэдеуш Долэнга – Мостовичийн 1932 онд бичсэн “Никодем Дызмагийн дэвшсэн нь” зохиолоос сэдэвлэн бичсэн энэхүү кино манай өнөөгийн улс төр, нийгмийн байдлын гайхалтай ёгтлол болж буйгаараа ийнхүү олны анхаарлыг татаад байгаа юм. Гарахаасаа өмнө үзэгчдийн дунд оньсого таавар дэгдээж, хүлээлт үүсгээд байгаа уг кино нээлтээ хийж Тэнгис кино театрт гарч байгаан байна шүү.
Зохиолыг нь уншихад үнэхээр сонирхолтой юм шиг байна, заавал үзээрэй гэж л зөвлөх байна.


Friday, May 1, 2009

Үндэсний оператороо дэмжье


Урьд нь хаанаас ч билээ уншаад нээх тоогоогүй юм. Сая www.news.mn сайтаас уншаад арай ч дээ гэж бодлоо. Энэ юу вэ гэвэл Ж-Мобайл корпорацийн Ж-Интернетфон үйлчилгээний дугаар буюу 9868, 9869-өөр эхэлсэн дугаартай үйлчилгээ бусад аль ч сүлжээрүү холбогдохоо больсон байна. Үүний шалтгаан нь юу гээч, энэ үйлчилгээ хэтэрхий хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа учраас бусад операторууд эсэргүүцэж ийнхүү шахалт үзүүлжээ. Энийг уншаад дургүй хүрч байгаа биз. Эндээс харахад гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хэрэглэгчдээ хэрэгтэй гэхээсээ илүү өөрсдийн ашгаа илүүд үзэж, бүр үндэсний оператор компанийг гадуурхаж байгаа нь даварсан хэрэг болж байна аа. Ийм байдал үүсээд байгааг зохих байгууллага, албан тушаалтан нь шийдвэрлэхгүй юугаа хийгээд байгааг ойлгохгүй юм. Эсвэл албан тушаалтан маань өөрөө шийдэгдчихсэн байгаа юм болов уу...