Friday, December 26, 2008

Болор толь

Монгол хүн болгоны мэдэж байх хэрэгтэй англи - монгол - англи толь бичиг гарцийн байна. Би сая л мэдлээ. Үг, хэлц, жишээ өгүүлбэртэйгээ нийлээд 440 мянга орчим үгтэй юм уу даа, гайхалтай биш гэж үү?
За ямартаа ч үүнийг мэдээд авцгаагаарай.
Доорх линкэн дээр дараад ороорой.

Monday, December 22, 2008

Мөнгө зарж хоосон сайт нээх хэрэг байн уу!



Гарчгаас нь хараад ойлгосон байх. Одоо ч хаа сайгүй л мэдээллийн технологи, бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлнэ нтэр гээд ярьдаг болж. Үүний нэг нь хаалгатай байгууллага болгон, толгойтой хүн болгон л вэб хуудастай болохыг зорьдог болжээ. Гэхдээ энэ буруу биш л дээ, санаа нь бол их зөв. Харин нэгэнт их мөнгө зарж хийсэн вэб хуудсаа бүрэн утгаар нь ашиглаж байгаа газар нь хэд байна аа. Сайт-тай гэсэн нэртэй боловч ороод үзэе гэхээр ажиллахаа байчихсан, ажиллаж байгаа нэг нь хэдэн жилийн өмнө байсан мэдээлэлтэй тэр чигээрээ л байж байдаг шдээ. Хувь хүн, хувийн байгууллагууд ч бас яахав, тийм илүүдээ гарсан мөнгөтэй байдаг юм байгаа биз. Харин бидний төлсөн татвараар хөдөлж байгаа төрийн байгууллагууд арай хэтэрнээ. Бидний л бүтээсэн капиталийг хэнд ч хэрэггүй, ажилладаггүй, мэдээлэл нь солигддоггүй хоосон нүүр хуудас болгоод хаяж байж болох уу! Энэ талаар бичмээр байсан боловч нэг л болж өгөхгүй байсын. Харин olloo.mn дээр байхаар нь уншаад санаа авчлаа л даа. Дэлгэрэнгүй уншъя гэвэл ЭНД дарна уу

Thursday, December 11, 2008

Windows 7 гарчиж...


Программ хангамжийн "Microsoft" компани шинээр "Windows 7" vйлдлийн систем гаргасан тухайгаа мэдэгджээ. Шинэ хувилбар "Windows Vista" vйлдлийн системийн хэрэглэгчдийн адил бухимдлыг гаргахгvи гэдгииг "Microsoft" компанийн тєлєєлєгч тэмдэглэн хэлсэн байна.



"Windows 7" vйлдлийн систем суулгасан комьпютерийн хэрэглэгч ємнєхийн адил олон тооны анхааруулга, сэрэмжлvvлгийг харахгvй. Энэ шинэ системийг ирэх оны эхээр хэрэглэгчдэд танилцуулж эхэлнэ гэж мэдэгджээ. "Windows 7" vйлдлийн систем цонх, файл, application гэх мэт зvйлийг нээх, шилжvvлэхэд тун хялбар байдлаар загварчилжээ. Тvvнчлэн хэрэглэгчид саяхан хэрэглэсэн файлдаа тvргэн хугацаанд хvрэх боломжтой аж. "Windows 7" vйлдлийн систем нь "Windows Vista" системийн дараагийн залгамжлагч бєгєєд vvнийг 2010 оны эхээр худалдаанд гарахаар тєлєвлєсєн байна. Хэрэглэгчид "Vista" систем "Windows ХР" системтэй харьцуулахад комьпютероос ихээхэн санах ой шаарддаг гэсэн гомдол гаргадаг юм.


Иймээс Microsoft ийн хийх ёстой байсан хамгийн том зүйлийн нэг бол яах аргагүй Windows 7-гоо супер удаан Vista аас хэд дахин хурдтай хийх асуудал байсан юм. Мэдээллээс харахад Windows 7 нь Vistaгаас бараг 20% аар илүү хурдтай ачаалладаг аж. Яг адил үзүүлэлт бүхий машинууд дээр үйлдлийн системүүдийг суулган туршилт хийжээ. Үр дүнд нь Windows XP Professional асахдаа 27 секунд, Vista нь 34 секунд ба ба 7 нь 27 секундын дотор асж байсан аж.

Эм зөөгч


Нанотехнологийн тухай ойлголт бидний хувьд цоо шинэ байхаа больжээ. Компьютер, мэс заслын хайлдаг утас, гоо сайхны бүтээгдэхүүн гээд бид нанотехнологийн тусламжтайгаар хйисэн зүйлүүдийг хэрэглэж байна. Өнгөрсөн жил л гэхэд энэхүү технологийг ашиглан ахуйн хүрээнд хир болдоггүй хувцас бүтээсэн тухай мэдээлж байлаа.

Одоо эрдэмтэд нанотехнологи ашиглан “эм зөөгч” бүтээж байгаа гэнэ. Дэлхийн том эмийн үйлдвэрүүд үүнд анхаарлаа хүчтэй хандуулж эхэлжээ. Энэхүү эм зөөгч нь эмийг очих ёстой эмгэг дээр нь шаардлагатай тунгаар түргэн зөөж хүргэх үүрэгтэй. Нанотехнологийн ач тусаар эмийн кинетикт хувьсгал гарч эхэллээ гэж ойлгож болох нь. Ямар нэгэн өвчин тусвал бид эм уудаг. Тэр эм нь замдаа задарвал бусдада эд эрхтэнүүдийг хордуулах аюултай. Эсвэл үндсэн үйлчилгээгээ алддаг тохиолдол гардаг. Энэ тохиолдолд нано материалтай маш жижиг бөмбөлөг дотор эмээ хийгээд уухад яг тэр өвчний голомт дээр очиж үйлчилдэг болох боломжтой юм. Үүнийг л эм зөөгч хэмээгээд байгаа билээ. Мөн арьс, яс зэрэг хүний гэмтсэн эд, эрхтнийг нанотехнологи ашиглаад маш хурдан нөхөн сэргээх боломжтой болох аж. Ясны хугаралтыг манайхан хадаасаар хадаад, эдгэсэн хойно нь өнөөхөө авдаг шүү дээ. Тэгвэл тэрхүү хадаасны материал яваандаа өөрчлөгдөн хүний биед уусч шингээд алга болдог болох жишээтэй. Биед гадны зүйл байхгүй болно гэсэн үг. Өдгөө нанотехнологид суурилан иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн хийгээд эхэлсэн байна.

Мөн хүний биед маш жижиг мэдрэгч суулгаад, тэр нь тухайн хүн ямар өвчнөөр өвдөх гэж байна, биед ямар өөрчлөлт гарч байна гээд эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээллийг өгөх боломж ч гарч ирнэ гэж байгаа.

Эдгээрийн зарим нь хэдийнэ амьдралд нэвтэрсэн зүйл. Зарим нь тун удахгүй бидний амьдралд нэвтрэх зүйлс. Энэ мэт шинжлэх ухааны хөгжил дэвшлийн ачаар хүн өвчний улмаас үхэхгүй, залуу насаа удаан хугацаагаар хадгалах боломж нээгдсээр л байна.

Tuesday, December 9, 2008

Дөрвөлжин шугамтай дэвтэр


Одоогоор Монгол ба Монголоос дээш хөгжилтэй орнуудийн сэтгүүлч сурвалжлагч нар үзэг барихаа больчихсон. Бал болон балын харандаа бас хэрэгцээнээс гараад байна. Товчхондоо чернель дүрж, үзэг хэрэглэхээс илүү компьютер дээр алдаагүй түргэн бичих дадал чухал биз ээ.
Аливаа бичиг хэргийг гараар буюу бичмэлээр бичих, түр тэмдэглэх шаардлага бол хаягдахгүй байх. Түүнээс эртний их бичгийн хүмүүс шиг хэдэн арван хуудсаар нь жирийтэл бичих, зурах, шугамдах хэрэгцээ хүн бүрт тохиолдох нь юу л бол.
Манай боловсролын салбарт багш нар хүүхдийг гоё бичиж сургах гэж багагүй цаг зав гаргадаг юм байна лээ. Улсаас тогтоосон мөрдлөг ёсоор бага насны хүүхэд эхлээд налуу шугамтай дэвтэр дээр, дараа нь тууш шугамтай дэвтэр дээр хичээлээ бичнэ. Дунд сургуулийг төгсөн төгстөлөө ямар нэгэн шугам бүдэгхэн татсан цаасыг ашиглана, компьютер дээр түргэн бичихийг харин заадаг билүү. Тэгсэн атлаа ажил амьдрал дээр өргөдлийг л лав ямар ч шугамгүй цаасан дээр бичүүлэхийг шаардахаас гадна гараар бичигдсэн албан хэрэг хүчингүй болоод явчихдаг.
Хүүхдүүдээр баахан хуулан бичлэг хийлгэдэг нь бичиг номоор залхаах гэсэн цаад санаа биш ч шугам хэмжээс нь оюун санааны хүлээс болдог. Иймэрхүү жижиг сажиг хэрэг болохгүй хоцрогдол боловсролын салбараар дүүрэн байдаг. Энэ дашрамд сонирхуулахад ямар ч шугамгүй цагаан цаасан дээр юм бичихэд хүний сэтгэх чадвар эрс нэмэгддэг. Шугамгүй цаас хүүхдийн өмнө байхад эхлээд ганцаардал үүсэн боловч дараа нь бие даасан байдал, эрх чөлөө, ухаарал орж ирдэг.
Дөрвөлжин шугамтай дэвтэр бол тэр чигээрээ л хаалттай нийгэм гэсэн үг. Шугамандаа багтааж бичнэ. Хайрцаган дотроо л сэтгэнэ.
Тэгэхээр хүүхдийг багаас нь бус дундаас нь цагаан цаас хэрэглүүлбэл ямар вэ? Одоо сүүлдээ шугамгүй тэмдэглэлийн дэвтэр ч олдохоо больж дээ.

Thursday, December 4, 2008

Роман Абрамович



Английн алдарт, миний хайртай Чэлси клубын эзэн, тэрбумтан Роман Абрамовичийн сонирхолтой намтрыг орууллаа, залхууралгүй уншаарай. Үүнийг Чэлси клубтэй холбогдуулан оруулж байгаа бөгөөд цаашид клубтэй холбоотой мэдээлэл оруулж байна аа.

Дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтанд манай хойд хєрш Оросын олон тєлєєлєгчид байдаг. Тэдний нэг нь Роман Абранович юм.
"Форбс" сэтгvvлийн мэдээлж байгаагаар Абрамовичийн хєрєнгє нь 14 тэрбум долларт хvрч, Оросын хамгийн баян хvн болоод байна. Английн хєл бємбєгийн "Челси" багийг худалдан авч, тvvндээ дэлхийн нэр алдартай тамчирдыг мєнгєєр цохин худалдан авч эхэлсэн.
Vvний vр дvнд "Челси" нь бараг л дэлхийн хамгийн баян хєл бємбєгийн баг болж хувирсан бєгєєд нутагт нь тvvний талаар онигоо зохиож "Абрамовчийн муур нь Оросын хєл бємбєгийн "Шинник" багийг мєнгєєр зодож авлаа" гэж ёжлох болсон. Бvтэн єнчин жаал хэрхэн дэлхийн хамгийн баян хvмvvсийн нэг болтлоо туулсан зам, арга барилын талаар уншигч тандаа хvргэж байна.
Роман Абрамович нь 1966 оны 10-р сард Саратов хотноо тєржээ. Эх нь тvvнийг ойтой байхад єєд болж, эцэг нь тvvнийг 4 хvрэх vед vйлдвэрийн ослоор амиа алдсан байна. Авга ах нь бvтэн єнчин Романыг єєрийнхєє асаргаанд авсан болохоор бага нас нь Комид єнгєрєв. Багадаа ямагт эелдэг, найрсаг, даруухан байдаг хvvхэд байсан гэж тухайн vед хамт байсан хvмvvvс нь хожим дурссан байдаг. 1983 онд Роман Абрамович нь Vйлдвэрлэлийн их сургуульд элсэж тэндээ хоёр дамжаа сураад Москвагийн нефтийн их сургуульд элсэн суралцсан байна. Гэвч сургуулиа дуусгаж амжилгvй цэрэг татлагаар Зєвлєлтийн армид алба хаахаар болов. Tvvнтэй нэг ангид алба хаасан нэгэн нь хожим нь "Намайг Киржач гэдэг хотын цэргийн ангид хуваарилсан юм. Тэнд би байлдагч Абрамовичтай танилцсан. Ромка /Бид тvvнийг дандаа ингэж дууддаг байсан юм/ нь маш найрсаг, эвсэг залуу байж таарсан. Тэр шинэ цэрэг байхдаа ч тэр, хал болсон хойноо ч гэсэн хэнтэй ч маргаж, нударга зєрvvлж байгаагvй юм. Их сургуулиас татагдсан болохоор цэргийн ангийн диспетчер маягийн алба хашин орж, гарч байгаа хvмvvсийг бvртгэдэг байсан. Гэхдээ миний л мэдэхнээ хvн бvртгээд сууж харагддаггvй байсан юм. Дандаа л засварын цехед л засварчдын хамт тохойгоо хvртэл тосонд хутгалдчихсан л явж байдаг байлаа" гэжээ. Тухайн vедээ Роман нь
єєрийнхєє зохион байгуулах авьяасыг гаргаж чєлєєт цагаараа спортоор хичээллэж, тэр бvv хэл хєл бємбєгийн баг хvртэл бvрдvvлэн тоглодог байжээ. Гэхдээ тэрээр хэнийг ч албан хvчээр багтаа тоглуулж байгаагvй, хvмvvс єєрсдєє дагадаг байсан гэж хамт алба хааж байсан хvмvvс нь дурссан байна. Армид алба хаасныхаа дараагаар сургалтаа vргэлжлvvлэв. Абрамович нь энэ vеийнхээ талаар хожим "Сургуульд сурч байхдаа хэдэн найз нартайгаа хамтран "Уют" /тохь тух/ гэдэг нэртэй хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан. Тэнд бид хуванцар тоглоом хийж зардаг байсан юм. Дараа нь би бирж дээр брокер хийдэг болсон" гэжээ. Бизнес нь дажгvй явж байтал гэнэт 1992 оны 6-р сард тvvнийг урьдчилсан хорих тєвд хорьчихлоо. Tvvнийг улсын ємчийг их хэмжээгээр шамшигдуулсан хэргээр буюу 55 вагон дизель тvлш хулгайлсан хэрэгт сэгжиглэсэн нь тэр байж. Энэ нь тухайн vеийн хан*a*р 4 сая рубль болж байв. Тухайн vеийн сонин хэвлэлд гарч байснаас нь vзвэл Ухта хотоос Москвад 55 вагон буюу 3.5 мянган тонн дизель тvлштэй цуваа ирээд Калининград мужийг чиглэн явсан боловч замдаа ор сураггvй алга болсон байна. Галт тэргийг Сыктыкварын АВЭКС-Коми" компани xvлээн авах ёстой байтал Абрамовичийн "АВК" компани замаас нь авчихсан юм байж. Роман Абрамович єєрт тулгасан хэргийг 100 хувь хvлээж байцаалтын протокол дээр єєрийн гараар "Би "АВК"-ийн ерєнхий захирлын хувьд улсад учруулсан хохирлоо бvрэн тєлж барагдуулахад бэлэн байгаагаа нэмж онцолмоор байна" гэж бичсэн нь єдгєє архивт хадгалагдаж байдаг гэнэ. Мєрдєн байцаалт дуусч мань эр ял авдаг дээрээ тулчихсан байтал гэнэт Латви Америкийн хамтарсан vйлдвэрийн эзэн Чиковани гэгч нєхєр хаанаас ч юм бэ гараад ирсэн байна. Энэ хvний толгойлдог компани нь 55 вагон тvлшний тєлбєрт Зсая 800 мянган долларыг Ухтагийн нефть боловсруулах vйлдвэрт єгчихсєн гэлээ. Тэгсэн цааш нь бvр гайхалтай юм бол энэ компани нь нефтийг хvлээж авах ёстой байсан "АВЭКС-Коми" компанитай тvлш нийлvvлэх гэрээ байгуулаад, тєлбєрийг 1992 оны 12-р сарын 31-ний дотор хийнэ гээд заачихсан болж таарав. Энэ нь Роман Абрамович улсад ямар ч хохирол учруулаагvй, зvгээр компани хоорондын бага зэрэг vл ойлголцол болж хувирсан тул эрvvгийн хэргийн "гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй" гэсэн vндэслэлээр хаав. 1993 онд Роман Абрамович бизнесээ vргэлжлvvлэн хийж Ноябрьск хотоос тvvхий нефть зарах болов. Мань эр тус хотын нефть боловсруулах vйлдвэрийн захирлын xvvтэй нь танил байснаа ийнхvv єєртєє маш vp ашигтайгаар эргvvлжээ. Тvvхий нефтийн Оросын ба Дэлхийн зах зээл дэх vнийн ялгаан дээр ийнхvv тоглосоор хєл дээрээ баттай тогтож чадав. Тэр жилдээ "Альфа банк"-ны эздийн урилгаар Карибын арал дээр амарч байхдаа Оросын єєр нэгэн алдартай тэрбумтан Березовсзкийтэй танилцсан байна. Дараа нь тvvнтэй хамтран хэд хэдэн компани байгуулав. Тэдгээрийг ашиглан хожим нь их хэмжээний хєрєнгє оруулалт хийх нєхцєлтэйгээр асар бага vнээр Оросын тав дахь том нефть олборлох компани "Сибнефть"-ийг хувьчлан авсан байна. Хожим нь Оросын тєрийн хяналтын албанаас шалгалт хийж vзэхэд энэ наймаа нь улсад 18.6 триллион рублийн хохирол учируулсан болох нь тогтоогдсон юм. Гэвч зохих албад нь хувьчлалыг дахин хийх асуудлыг авч vзэх нь бvv хэл сєхєє ч vгvй байдаг. 1999-н онд Роман Абрамович нь Чукоткийн тойргоос Тєрийн думын гишvvнээр сонгогдлоо. Думд байхдаа нэг ч нам, нэг фракцийн гишvvн болж байгаагvйгээрээ онцлог. 2003 оноос єдгєє шоронд ял эдэлж байгаа Ходорковскийн "ЮКОС" компанитай "Сибнефть"-ийг нийлvvлснээр газрын тосны олборлолтоор Оросын хамгийн том, дэлхийн дєрєв дэх том компанийг байгуулсан боловч удалгvй бутарсан. Тэгээд ч удалгvй Оросын эрх баригчид мєнгєндєє хахаж цацан хуулинд ч захирагдахаа байсан олигархуудын эсрэг дайн зарлаж ЮКОС-ын тэргvvн Ходорковскийг баривчилсан. Роман Абрамович ч гэсэн энэ дуулианд хэлмэгдэж магадгvй байсан ч "Сибнефьт"-ийн єєрийн мэдэлд байсан бvх хувьцааг улсад зарчихаад мултарсан гэсэн яриа бас байсан. 2000-н оноос хойш Чукоткийн автономит тойргийн амбан захирагч хийж байсан тэр хэрэг бишдэж магадгvй гэсэн болгоомжлолоос vндсэн хєрєнгєє хилийн чанад руу шилжvvлэх алхмуудыг авч эхлэв. Vvний vр дvнд тэрээр английн хєл бємбєгийн "Челси" багийг худалдан авчээ. Худалдан авсныхаа дараа дэлхийн хамгийн vнэтэйд тооцогддог тамирчдыг єндєр vнээр худалдан авч багтаа тоглуулах болсон. Vvнд нийтдээ 265 сая фунт зарцуулсан нь 500 сая гаруй долларын хєрєнгє юм. Vvнийхээ ачаар "Челси" нь 70 гаруй жилийн дараа дахин Английн аварга болж байсан юм. Гэвч тамирчид худалдан авахад их хэмжээний мєнгє зарсан зэргээс болж зєвхєн єнгєрсєн жилд гэхэд л "Челси" нь 140 сая фунт буюу 300 гаруй долларын алдагдалтай ажиллажээ. Гэвч багийн дасгалжуулагчийн мэдээлж байгаагаар Абрамович энэ их алдагдлын талаар сайн мэдэж байгаа. Тvvнчлэн баг нь 2009-2010 он хvртэл алдагдалтай ажиллаад ашгаа єгч эхэлнэ гэдгийг сайн мэдэж байгаа болохоор нэг ч их санаа зовохгvй байгаа гэнэ. Vvнээс гадна Роман Абрамович нь дэлхий дээр хєнгєн цагааны vйлдвэрлэлээрээ толгой цохидог «Русский алюминий» компаний 50 хувь, "Аэрофлот"-ын 26 хувийг эзэмшдэг. Мєн тvvнчлэн цахилгаан станц, ачааны болон хєнгєн тэрэгний vйлдвэр, цаасны vйлдвэр, банк, даатгалын компани гээд асар олон компаний эзэн. Тvvний мэдлийн эзэнт улсад ОХУ-ын vндэсний нийт бvтээгдэхvvний 4-н хувь нь ноогддог байна. Эхнэр дєрвєн хvvхдийн хамт амьдардаг энэ хvн vе vе cvp дуулиантай наймаа хийж дэлхий дахины анхаарлын тєвд ордог. Тун саяхан гэхэд л тав дахь завиа худалдан авсан байна. Энэ завь нь хараахан баригдаж дуусаагvй байгаа бєгєєд дуусвал 122 метр урттай, зочдын найман тэнхимээс гадна ажлын єрєє, кинотеатр, спорт заал, хvvхдийн тоглоомын газар хоёр, нисдэг тэрэгний гараж гээд тэр бvр жижиг хотуудад ч байдаггvй зvйлээр євч тоноглогджээ. Завийг барьж дуусахад vнэ нь 200 сая долларт хvрэх юм байна. Vvнээс гадна Абрамович нь 86 метрийн урт «Ecsta Sea», 108 метрийн урт «Le Grand Bleu», 115 метрийн урт «Peloru», 90 метрийн урт «Project 790» гэсэн дєрвєн завьтай. Гэхдээ эднийг завь гэхээсээ илvv хєвдєг орд харш гэвэл илvv зохимжтой. Жишээ болгож 115 метрийн урттай «Peloru» завьны талаарх зарим зvйлсийг сонирхуулъя. Энэ завийн Германд барьсан. Ганц удаа тvлшээ цэнэглээд л дэлхийг тойрч чадна. Дээд зэргийн бєх бат болохоор ямар ч далайн шуурганд нурахгvй, живэхгvй. Дотор єрєєний тохижилт нь таван одтой зочид буудлынх шиг. Баг нь 40 гишvvнтэй, тэд *a*рдлага гарвал жижиг шумбадаг завиар хєвж, аврах ажиллагаа явуулсан ч болно. Завинаас гадна Абрамович нь хэд хэдэн зочид буудал худалдан авсан нь ихээхэн дуулиан тарьлаа. Туркт 100 гектар газар баригдаж байгаа нэгэн зэрэг 1258 хvн, 527 єрєєгєєр vйлчлэх чадвартай зочид буудлыг худалдан авсан байна. Энэ мэтээр зартай тэрбумтны худалдан авсан vнэтэй эд зvйлсийн талаар яриад байвал барагдахгvй биз ээ. Бvтэн єнчин жаал 40 насныхаа ємнєхєн 14 тэрбум доллартай толгой баячуулын нэг болчихсон явна гэдэг яавч чамлахааргvй амжилт. Харин энэ єндєрлєгтєє байсан хэвээр байх эсэхийг нь цаг хугацаа харуулаад єгєх биз.