Friday, October 30, 2009

Монгол Улсын ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан болно


Монгол Улсын ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны дунд болно.

Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих; хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх; хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.

Зохион байгуулагч байгууллага:

Хууль зүйн үндэсний хүрээлэн
МУИС-ийн Хууль зүйн сургууль
Удирдлагын Академи
Нээлттэй Академи
ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн

Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв: ”Үндсэн хуулийн эрх зүйн” хүрээнд байна.


Шагналын сан: Шалгарсан илтгэлд:

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачын шагнал:

- I байр, Өргөмжлөл, 500.000 төгрөг
- II байр, Өргөмжлөл, 300.000 төгрөг
- III байр, Өргөмжлөл, 200.000 төгрөг

Оюутны шагнал:

- I байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР
- II байр, Өргөмжлөл, 300.000 төгрөг
-III байр, Өргөмжлөл, 200.000 төгрөг

Хугацаа:

- Илтгэлийг 2009 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 18.00 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.
- I шатны шалгаруулалтын дүн 2010 оны 1 дүгээр сарын 5-нд гарна.
- II шатны шалгаруулалт 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болно.


Илтгэлийн уралдаантай холбоотой мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

Илтгэлийн уралдааныг явуулах журам:

1. Уралдаанд оролцох эрх хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан бүрт нээлттэй.
2. Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.
3. Уралдаан нь хоёр шаттайгаар зохиогдоно.
- I шат нь илтгэлүүдийг хүлээн авч 6 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.
- II шатанд шалгарсан 6 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

- Илтгэлийн хэмжээ 5-8 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;
- Илтгэлийн мөр хоорондын зай single. Arial mon фонтоор 12-оор /MS Word/ бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4,
цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;
- Илтгэлийг 1 хувь авчирах бөгөөд хавтасласан байх ба эхийг файл хэлбэрээр хавсаргана;
- Илтгэгч өөрийн товч намтар /CV/-ыг хавсаргана /CV-ны загварыг www.Legalinfo.mn-ýýñ авна уу/;
- Илтгэлийг зохиогч нь нэг этгээд байх ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байна;
- Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаaсан нэг нүүр товчилолтой байна;
- Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байна;
- Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу илтгэлд тавьж хэлэлцүүлээгүй байна;
- Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.

Холбогдох мэдээллийг 88024884, 99636187 утаснаас лавлана уу.

Эх сурвалж: http://www.legalinfo.mn/inpro/news.php?vnewsid=1070
.
.

Monday, October 26, 2009

Миний сонгосон завь


.
Зарим үед би өөрийгөө хаана, юу хийгээд байгааг мэдэхээ байх юм. Намайг аялалд гарахаар эрэг дээр ирэхэд 2 завь зэрэг хөдлөхөөр зогсож байсан. Би үнэндээ сайн ч бодолгүй нэг завийг нь сонгож суусан юм. Энэ завин дээрх хүмүүс нь их эрч хүчтэй, хөлгийн ахмад нь их чадварлаг. Хаашаа явж байгаа, хөлгөө хэрхэн жолоодож багаа хэрхэн удирдахаа их уран чадварлагаар бидэнд итгүүлж чадсан хүн байлаа. Эргээс хөдөлсөн цагаас өнөөдрийг хүртэл бид хамтдаа аялж байна, хөлгийнхний талаар миний бодож ойлгож байсан зүйлс бүгд хиймэл зүйл байсныг ухаарч байна. Тэд бүгд л хаашаа явж байгаа, түүндээ хэрхэн сэлүүрдэж хүрэхээ өөр өөрийнхөөрөө ярьдаг, гэвч хэн нь ч хийдэггүй. Хөлгийн ахмадын надад амлаж байсанчлан миний хүрэхийг хүсэж байсан зүгрүү биш өөр зүгрүү хөлөг хөвж явааг (сэлүүрдээгүй) би мэдэж авлаа. Анх хөдлөхдөө л хэд сайн сэлүүрдэцгээсэн байх, түүнээс хойш хэдий хугацаанд ингэж урсгалын аясаар хөвж явах вэ?
Харин энэ бүхнийг ойлгосон энэ өдөр нөгөөх эрэг дээрээс хамт хөдөлж байсан хөлөг маань араас гүйцэн ирж итгэл төгс сэлүүрдэн урагшилж байна. Энэ бол миний ганц боломж!
Одоо л би тэр завьруу шилжиж суухгүй бол биднийг өнгөрөөд явсан хойно би яаж ч хичээгээд гүйцэхгүй. Нөгөө завьныхан ихэнхдээ даруу төлөв хүмүүс. Тэд хэлсэн л бол хийдэг, тэд хийж чадахгүй зүйлээ ярьдаггүй, тэд хийх тусам улам эрчээ авдаг. Тэд сэлүүрдэх тусам улам илүү хүчтэй сэлүүрддэг. Энэ надад таалагдаж байна, би өөрөө яг тийм хүн биш байж болох ч тэдэнтэй адилхан хичээж тэдэнтэй хамт нэг зүгт явахыг хүсэж яваа хүн.
Би завиа сольсондоо харамсахгүй байна, хэрэгтэй үед хэрэгтэй шийдвэрээ би гаргаж чадсан гэж итгэж байна...
. . .

Sunday, October 4, 2009

Чэлси 2 : 0 Ливерпүүл



Чэлси клуб гутамшигт хожигдлынхоо дараа гайхамшигтай ялалтыг байгууллаа. Манайхан үнэхээр ямар ч өөгүй тоглосон гэж хэлж болно, ялангуяа хамгаалалт. Карло-гийн боловсруулсан 4:4:2 тактик Рафа-гийн 4:4:1:1 гэсэн хамгаалах маягийн тактикийн эсрэг үр дүнгээ үзүүлж Ливерпүүл клубыг үнэндээ юу ч хийлгэсэнгүй дээ.
Эхний гоол Анелка 60 дахь минут
Хоёр дахь гоол Малуда 90 дахь минут
Энэ үнэтэй хожлыг авснаар сүүлийн тоглолтондоо Сандерланд-тай тэнцээд байсан МанУ-г дахин ардаа орхиж английн премиер лийгийг 21 оноотойгоор итгэл төгс тэргүүлж эхэлж байна.
.
.

Thursday, October 1, 2009

Бид санан дурсах ёстой




Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20нд төрж - 1998 оны 10-р сарын 2 таалал төгссөн. С.Зориг нь монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв. Боловсрол * Нийслэлийн 23-р дунд сургууль * Москвагийн улсын их сургуульд филисофи Хийж байсан ажлууд * ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч * МУИС-д багш * 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажилласан. * 1992-1998 онд УИХ-ын гишүүн * "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч * Монголын шатрын холбооны ерөнхийлөгч * Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Зориг ба Ардчилсан хувьсгал Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг. Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв. Аллага 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа. Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж. Түүнтэй холбоотой зүйлс * Аав Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан. * Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин мөн Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн хүн юм. * Ах С.Баяр нь 2008 УИХ-н сонгуулын дараа Монгол улсын ээлжит ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна. * Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа, Иргэний Зориг Намыг "Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ" хэмээн зорилгодоо тусган байгуулсан нам юм. * Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. * Зориг сайд байхдаа согтуудаа Төрийн ордны цонхоор бие зассан хэмээн Монголын хэвлэлүүдээр шуугиж байв. * Тэрээр шатар тоглох маш дуртай байсан бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байв. Хэлсэн үг * Би монгол хүний саруул ухаанд итгэдэг * Бидний хувь заяа бидний гарт л байна