Monday, March 23, 2009

Наруто-гийн дүр


Энэ хүүхэлдэйний утга агуулга, нарийн холбоосыг нь ойлгож үзэхийн хажуугаар дүрүүдийнх нь өвөрмөц байдал их гоё санагддаг юм. Энэ удаа Наруто-гийн тухай бичихээр шийдлээ.

Найз нөхөд, ах эгч нартайгаа харьцаж байгаа болон түүний энгийн байдлыг харахад зүгээр л нэг сахилгагүй жоохон бацаан гэж санагдах байх. Охинд зодуулаал, багш нартаа хүүхэд зангаараа шоглуулаал...
Харин түүний өмнөө тавьсан зорилго, түүнийхээ төлөө яаж хичээж байгааг нь харахаар үнэхээр бишрэх юм, жоохон юм байжийж. Хар нялх байхаасаа л "Би Хокаге" болно гэж ярьдаг байж билээ. Тухайн үед нь нялх хүүхдийн мөрөөдөл байсан зүйл анги арагшлах тусам бодит үйл хэрэг болоход ойртсоор байгааг нь харж болно. Сасукег буцааж авчрахын тулд түүнээс хүчтэй байх ёстой, хүчтэй болохын тулд ээ бурхан минь үнэхээр үхэн хатан хичээллэнэ гээч. Хэрвээ би, бишээ бид бүгдээрээ тийм их сэтгэлийн хатуужилтай байж чадвал ямар их амжилт гаргах болоо айн?
Миний бодлоор энэ түүний хамгийн гол сайн чанар байхаа, ингээд бичлэг дууслаа.

Thursday, March 19, 2009

НАРУТО

















Бодоод байсан чинь Наруто-гийн тухай бичмээр санагдчлаа.
Анх манай нэг найз энэ хүүхэлдэйн кинонд ухаангүй дуртай болчоод, үзээд суугаад байхад нь би хажууд нь шоолоод суудагсан. Гэтэл одоо өөрөө ухаангүй дуртай болчоод сууж байхын.
Учир нь энэ бол зүгээр ч нэг бацаануудад зориулсан хүүхэлдэй биш юм аа. Үйл явдал бүхний цаана гүн утга санаа, шалтгаант холбоог агуулсан байдаг болохоор нь би дуртай болчиж. Ямартаа ч эхлэл болгоод энэ хэдэн үгийг бичлээ, цаашид сэтгэгдэл төрөхөөрөө энэ бүлэг дээр бичнээ.
Энэ бичлэгийг уншиж байгаа та ч гэсэн нэг ойлгоод үзэхийг хичээгээрэй, харамсахгүй шүү...