Thursday, March 19, 2009

НАРУТО

















Бодоод байсан чинь Наруто-гийн тухай бичмээр санагдчлаа.
Анх манай нэг найз энэ хүүхэлдэйн кинонд ухаангүй дуртай болчоод, үзээд суугаад байхад нь би хажууд нь шоолоод суудагсан. Гэтэл одоо өөрөө ухаангүй дуртай болчоод сууж байхын.
Учир нь энэ бол зүгээр ч нэг бацаануудад зориулсан хүүхэлдэй биш юм аа. Үйл явдал бүхний цаана гүн утга санаа, шалтгаант холбоог агуулсан байдаг болохоор нь би дуртай болчиж. Ямартаа ч эхлэл болгоод энэ хэдэн үгийг бичлээ, цаашид сэтгэгдэл төрөхөөрөө энэ бүлэг дээр бичнээ.
Энэ бичлэгийг уншиж байгаа та ч гэсэн нэг ойлгоод үзэхийг хичээгээрэй, харамсахгүй шүү...

1 comment:

Мөнхбаатар said...

Хэхэ би ч гэсэн дуртай. Бас л үздэг хүмүүсийг нь шоолоод л явдаг байлаа. Тэгэж байгаад нэг үзсэн чинь тэгээд л салахаа байчихсан даа :)