Monday, December 22, 2008

Мөнгө зарж хоосон сайт нээх хэрэг байн уу!



Гарчгаас нь хараад ойлгосон байх. Одоо ч хаа сайгүй л мэдээллийн технологи, бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлнэ нтэр гээд ярьдаг болж. Үүний нэг нь хаалгатай байгууллага болгон, толгойтой хүн болгон л вэб хуудастай болохыг зорьдог болжээ. Гэхдээ энэ буруу биш л дээ, санаа нь бол их зөв. Харин нэгэнт их мөнгө зарж хийсэн вэб хуудсаа бүрэн утгаар нь ашиглаж байгаа газар нь хэд байна аа. Сайт-тай гэсэн нэртэй боловч ороод үзэе гэхээр ажиллахаа байчихсан, ажиллаж байгаа нэг нь хэдэн жилийн өмнө байсан мэдээлэлтэй тэр чигээрээ л байж байдаг шдээ. Хувь хүн, хувийн байгууллагууд ч бас яахав, тийм илүүдээ гарсан мөнгөтэй байдаг юм байгаа биз. Харин бидний төлсөн татвараар хөдөлж байгаа төрийн байгууллагууд арай хэтэрнээ. Бидний л бүтээсэн капиталийг хэнд ч хэрэггүй, ажилладаггүй, мэдээлэл нь солигддоггүй хоосон нүүр хуудас болгоод хаяж байж болох уу! Энэ талаар бичмээр байсан боловч нэг л болж өгөхгүй байсын. Харин olloo.mn дээр байхаар нь уншаад санаа авчлаа л даа. Дэлгэрэнгүй уншъя гэвэл ЭНД дарна уу

2 comments:

Anonymous said...

tiish dee. ogt hereggui yumand mungu zaraad.

Anonymous said...

Яг тийм, хааяа уур, хааяа инээд хүрээд байдаг юм.
Удахгүй төрийн байгууллагуудыг үйл ажиллагаандаа мэдээллийн технологи хэр нэвтрүүлж байгааг шалгана. Тэгэхээр л нэг мэдээ оруулж, шинэчилсэн болж дүр эсгэх байлгүй.
Тухайн байгууллага үнэхээр сайн ажиллаж байвал тэрийгээ нуух хаах юмгүй харин ч олонд хүргэхийг хичээнэ, үйл ажиллагаагаа сайжруулъя гэсэн чин эрмэлзлэлтэй байгууллага юм бол санал шүүмжлэлийг нээлттэй хүлээж авч, заавал шийдвэрлэж байх ёстой.
Хэрвээ тухайн байгууллагын сайт хоосон бол МТ-ийг хэр чухал гэдгийг мэддэггүй, хоцрогдсон байгууллага, удирдлага муу, боловсон хүчин сул, эсвэл үйл ажиллагаандаа "но"-той болохоор МТ ашигладаггүй гэсэн дүгнэлтэнд л хүрнэ дээ.
Жишээ нь, Нийслэлийн засаг даргын сайтанд бүх захирамжийг нь илээр тавих юм бол хэн нь хэний хамаатан садан болох, хичнээн газар, лиценз хэний танил авч байгаа нь гарч ирэх л байх.