Friday, May 8, 2009

Чэлси аваргуудын лийгээс мултарлаа




2009 оны 5 сарын 6-ны шөнө 2 багийн ээлжит тоглолт болж өндөрлөлөө. Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай тоглолт болдог юм байна даа. Манай баг хожигдсондоо ч ингэж хэлж байгаа юм биш. Европийн хөл бөмбөгийн холбоонд (UEFA), тэр дундаа аваргуудын лийгийн шөвгийн 4-ийн шийдвэрлэх тоглолтыг ийм увайгүй амьтнаар шүүлгэж байгаа нь хөл бөмбөг хэмээх энэ агуу спортыг доромжилсон хэрэг боллоо. Тоглолтын эхний гоолыг 9 дахь минутад Чэлси клуын хагас хамгаалагч, Ганын шигшээ багийн тоглогч Майкл Эссиен түүхэнд бичигдэх нэгэн цохилтоор оруулсан бол тэнцээний гоолыг Барселона клубын хагас хамгаалагч Андрес Иниеста тоглолтын 93 дахь минутад оруулснаар Чэлси клуб аваргуудын лийгээс мултарсан билээ. 2 тоглолтын тооны харьцаа тэнцсэн боловч эсрэг багийн талбай дээр гоол хийсэн гэдэг үзүүлэлтээр Барселона клуб шалгарсан юм. Тоглолтын туршид Чэлси клубт дөрвөн ч удаа 11 метрийн торгуулийн цохилт өгөхөөр алдааг тооцоогүй гээд бодохоор гомдол тасрахгүй нь. За болий, үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм, нэг иймэрхүү тоглолт болж өнгөрлөө.

No comments: