Friday, May 1, 2009

Үндэсний оператороо дэмжье


Урьд нь хаанаас ч билээ уншаад нээх тоогоогүй юм. Сая www.news.mn сайтаас уншаад арай ч дээ гэж бодлоо. Энэ юу вэ гэвэл Ж-Мобайл корпорацийн Ж-Интернетфон үйлчилгээний дугаар буюу 9868, 9869-өөр эхэлсэн дугаартай үйлчилгээ бусад аль ч сүлжээрүү холбогдохоо больсон байна. Үүний шалтгаан нь юу гээч, энэ үйлчилгээ хэтэрхий хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа учраас бусад операторууд эсэргүүцэж ийнхүү шахалт үзүүлжээ. Энийг уншаад дургүй хүрч байгаа биз. Эндээс харахад гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хэрэглэгчдээ хэрэгтэй гэхээсээ илүү өөрсдийн ашгаа илүүд үзэж, бүр үндэсний оператор компанийг гадуурхаж байгаа нь даварсан хэрэг болж байна аа. Ийм байдал үүсээд байгааг зохих байгууллага, албан тушаалтан нь шийдвэрлэхгүй юугаа хийгээд байгааг ойлгохгүй юм. Эсвэл албан тушаалтан маань өөрөө шийдэгдчихсэн байгаа юм болов уу...

No comments: