Wednesday, May 6, 2009

Нянгар хаданд гарсан нь


NTV телевизийн NTV продакшны бүтээсэн “Нянгар хаданд гарсан нь” кино нээлтээ хийхээсээ өмнө л олны анхаарлыг татаж, шуугиан тариад байсан билээ. Нэрт нийтлэлч Баабар, Цэнддоо нар Польшийн фельетонч Тэдеуш Долэнга – Мостовичийн 1932 онд бичсэн “Никодем Дызмагийн дэвшсэн нь” зохиолоос сэдэвлэн бичсэн энэхүү кино манай өнөөгийн улс төр, нийгмийн байдлын гайхалтай ёгтлол болж буйгаараа ийнхүү олны анхаарлыг татаад байгаа юм. Гарахаасаа өмнө үзэгчдийн дунд оньсого таавар дэгдээж, хүлээлт үүсгээд байгаа уг кино нээлтээ хийж Тэнгис кино театрт гарч байгаан байна шүү.
Зохиолыг нь уншихад үнэхээр сонирхолтой юм шиг байна, заавал үзээрэй гэж л зөвлөх байна.


2 comments:

Мөнхбаатар said...

Үзчихээд заавал ярьж өгөөрэй л гэж хүсэх байна даа :P

Barbie said...

Үзэж амжаагүй байтал энэ киног гаргахыг нь хориглочихсон. Хаанаас олж үзэж болхыг мэдэж байвал хэлж өгч туслаач