Wednesday, April 29, 2009

Оюу Толгой төсөл

Одоо ч бүх л мэдээллийн хэрэгслээр Оюу толгой төслийн гэрээний талаар ярьж бичиж байна. Ингэж мэдээллэдэг нь их боловч яг ямар төсөл яваад байгааг харсан хүн ховор байх аа. Миний хувьд уг төсөлтэй танилцаж үзэхэд ямар хүмүүс нь яаж бэлтгэсэн юм дээ гэмээр их сонин, алдаатай гэрээ болсон байх юм. Хөрөнгө оруулагч тал буюу Айвенхоу майнз компаний эрх ашгийг хэтэрхий өндөрт өргөсөн, монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ганцхан гэрээгээр хязгаарласан, үл дагаж мөрдөх шинжтэй зүйлс их бичигдэж.
Өөрийнхөө өмчийг хүнд өгчөөд 34-хөн хувийн ашиг авахаар төлөвлөгдөж байгаа уг гэрээний агуулга дотор бидний мэдэхгүй, бидэнд ашиггүй олон зүйл байна шүү хүмүүсээ. Бидний эрх ашгийг хамгаалах ёстой төлөөлөгчид маань уг гэрээний төслийг нэг бүрэн тунгааж уншиж үзсэн юм болов уу даа.

Оюут толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл татаж авах


No comments: