Thursday, April 2, 2009

ХААН банкны АТМ машин татвар авдаг болчиж



Саяхан ХААН банкныхаа данснаасаа мөнгө авахаар ойролцоох АТМ машин ордог юм байна. Мөнгөө оруулаад дартал таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэдэг байна шүү. Уур хүрээд теллерээс нь учрыг асуутал харин гүйлгээ тутамд 50 төгрөгний татвар авдаг болсон гэнээ. Оюутнууд биднийгээ үнэгүй картаар шагнаж хошгоруулж байгаад олон хүн хэрэглэдэг болоод ирэнгүүт үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа юм байна л даа. Би дансандаа 10 мянган төгрөгтэй байлаа гэж бодоход 10000 төгрөгөө бол бүтнээр нь авч чадахгүйд хүрч байх юм. Хэдэн мянган оюутнуудаас өдөр болгон ингээд аваад байвал хэцүү л хэрэг дээ. Байгаа мөнгөө нэгмөсөн авчаад урьдын адил алдчихгүйг хичээж явах болж дээ янз нь...

1 comment:

Мөнхбаатар said...

Сонин л юм. Нөгөө талаас 50 төгрөгнөөс ашиг олж байгаадаа биш ATM-нхаа ачааллыг багасгаж байж болох юм.