Thursday, April 16, 2009

Чэлси клуб хагас шигшээд шалгарлаа




Хайртай баг маань премиер лийг-тээ сайхан боломжоо алдсан ч гэсэн Европийн аваргуудын лийгийн хагас шигшээд шалгарч чадлаа. Шөвгийн 8-ийн тоглолтонд нутаг нэгт хамгийн хүчтэй өрсөлдөгчүүдийн нэг болох Ливерпүүл клубтэй таарч 2 тоглолтын нийлбэр дүнгээр 7:5 -ийн харьцаатай ялалт байгуулсан билээ. Энэ 2 багийн тоглолт хөл бөмбөг хэмээх энэ агуу спортын түүхэнд тодхон бичигдэхээр өрсөлдөөнтэй, сайхан болсон юм.
Дараагийн учраа маань Испаний каталоны алдарт Барселона клуб. Урьд өмнө цөөнгүй таарч хожиж, хожигдож явсан Барселона клубыг энэ удаа төвөггүй буулгаж авч чадна гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. 2 багийн эхний тоглолт 4 сарын 28-ны өдөр манай цагаар 02 цаг 45 минутад Барселон хотын Ноу Камп цэнгэлдэх хүрээлэнд болно.

No comments: