Thursday, April 16, 2009

Такси



Улаанбаатар хотын такси ямар үнээр яваад байгааг баттай мэдэх хүн байна уу? Уг нь нэг хэсэг такси компаниуд урдаа тоолууртай, тэрийг нь харж явж байгаал мөнгөндөө тулгаад буучдаг байлаа шүү дээ ;P
Гэтэл одоо тоолууртай такси гэж байхаа больжээ. Жолооч ах нар бол зорчигчийнхоо царайг нь харж байгаал санаанд орсон үнээ хэлээд авчихдаг болж. Хаанаас хаа хүртэл хэдэн км байдгийг мэдэхгүй, баримжаа ч авч сураагүй мань мэт нь хэлсэн үнийг нь өгөхөөс өөр аргагүй юм. Би л гэхэд өчигдөр 2 газрын хооронд гурван ч удаа явахад 3 өөр үнэ гарсан гээч. Бага зөрүүтэй бол бас яая гэхэв, 200, 300 төгрөгөөр зөрүүтэй гардаг юм байна. Энэ байдлаар өдөрт хэчнээн хүнээс, хэдэн төгрөг хууран мэхлэх аргаар олж байгааг бодоход харамсмаар юм. Энэ асуудлыг хариуцдаг, зохицуулах газрууд нь анхааралдаа авах хэрэгтэй байх аа.


No comments: