Sunday, November 30, 2008

Шинэ эрүүгийн хуультай болох нь


2002 онд манай улс эрүүгийн хуулиа бүрэн агуулгаар нь өөрчилж байсан билээ. Уг хууль нь эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмыг маш их зөрчсөн, хэтэрхий хатуу, монгол улсыг "шоронжуулах" хууль болоод байгааг хууль зүйн шинжлэх ухааны олон эрдэмтэн анхааруулж хэлж байсан даа. Тухайн үед хууль батлагчид маань тэдний үгийг даанч тоосонгүй. Харин цаг хугацаа бүхнийг харуулж байна. 2002 оны эрүүгийн хууль батлагдахаас өмнө манай улсад 5 мянга орчим хүн хорих ял эдэлж байсан бол одоогийн байдлаар 10 мянга хэдийн давжээ. 2006 оны Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор УИХ-аас өршөөлийн тухай хуулиар суллагдсан, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүмүүсийг оролцуулахгүйгээр шүү дээ. Саяхан л гэхэд 7 дугаар сарын 1-ны үйл явдалтай холбогдуулан хоморголон баривчилж, хэд хэдээр нь нэгтгэн зүйлчилж, шоронжуулах ажлаа үргэлжүүлсээр...
Бүр болохоо байхаар нь 2008 онд нэмэлт өөрчлөлт хүртэл оруулж үзсэн, уг хууль маань нэгэнт буруу бүтээгдсэн болохоор нэмэлт өөрчлөлт хийгээд ч үр дүн гарсангүй. Харин саяханаас эрхэм гишүүд маань өөрсдийн буруу байсныг хүлээж шинэ эрүүгийн хууль санаачлах талаар хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтдэд хандах болжээ. Үүний дагуу МУИС Хууль Зүйн Сургуулийн зарим багш нар оролцсон баг гаран ажиллаж байгаа юм байна. Миний олж мэдсэнээр уг эрүүгийн хууль 350 зүйлтэй байх нь ээ. Энэ бүхэн гэхдээ сураг төдий л байна, баттай эх сурвалж гарвал бичих болноо. Ямартаа ч засан сайжруулсан шинэ эрүүгийн хуультай болж байгаа нь сайн хэрэг...

No comments: