Thursday, November 27, 2008

Мартин Лютер Кинг - Би мөрөөдөж байна


Америкийн эрх чєлєєний тєлєє тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны єдєр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний ємнє хэлсэн vг.

Мартин Лютер Кинг
Би мөрөөдөж байна

1963.8.28

Бидний үндэстний түүхэн дэх эрх чөлөөний төлөөх хамгийн том жагсаал түүхэнд хэрхэн үлдэх талаар та бүхэнтэй хуваалцаж байгаадаа би баяртай байна.
Зуун жилийн өмнө бидний өдгөөгийн сүүдэрт нь оршин буй Америк хэмээх аугаа үндэстэн шударга бусын дөлөнд шатсан хар арьст боолуудын итгэл найдварын гэрэл болсон чөлөөлөлтийн тунхагт гарын үсэг зурсан юм.
Энэ нь тэдэнд хоригдлын шинжтэй гүн харанхуй шөнийн дараах гэрэлт өдрийн завсарлага мэт баяр баяслыг авчирчээ.
Гэвч зуун жилийн дараа хар арьстай хүмүүс чөлөөлөгдсөнгүй хэвээр.
Зуун жилийн дараа гадуурхалын гав, арьс өнгөөр ялгаварлах гинжид тэдний амьдрал гунигтайгаар зэрэмдэглэгдсээр.
Зуун жилийн дараа тэд баян далайн дундах ядуурлын гунигт арал дээр амьдарсаар.
Зуун жилийн дараа хар арьстангууд Америкийн нийгмийн булан тохойд зовж зүдрэн өөрсдийнхөө газар нутагт буй атлаа зовлонт амьдралаар амьдарсаар л.
Ийм л учраас өнөөдөр бид энэ ичгүүрт нөхцөл байдлыг жүжиг болгон хувиргахаар энд цуглаад байна. Бодож үзэхэд бид чекийг бэлнээр төлөх гэж үндэстнийхээ хөрөнгөнд хүрсэн мэт. Манай бүгд найрамдах улсын архитекторууд тусгаар тогтнолын үндсэн хууль тунхагийн талаар дуулиант үгсийг бичихдээ бүх Америкчуудын залгамжлах өр төлөх баталгаанд бас гарын үсгээ зурсан юм.
Энэхүү баталгаанд “Бүх хүмүүс, тиймээ хар цагаан арьстан бүх хүн амьдрал хийгээд эрх чөлөө, аз жаргалыг хийгээд сайн сайханд тэмүүлдэг бөгөөд ялгаварлан гадуурхагдалгүй тэгш эрхээр хамгаалагдана гэсэн амлалт байв.
Гэвч өнөөдөр Америк улс энэ баталгааг үл тоомсорлосон нь илэрхий байгаа учраас энэ улсын “иргэд” олон өнгийн арьст иргэд ч бас үүнд хамаатай. Энэ нандин үүргээ ухамсарлаж хүндлэхийн оронд Америк улс хар арьстнууддаа “хангалттай бус” хэмээн тамгалагдсан муухай чекийг өгчээ.
Харин бид шударга үнэний банк дампуурсан гэдэгт итгэхийг хүсэхгүй эайна. Энэ үндэстний тэр агуу хувь тавилангийн оройд хангалттай бус нөөц хөрөнгө байгаа гэдэгт итгэхийг хүсэхгүй байна. Тиймээс бид эрх чөлөөний баялаг, шударга үнэний аюулгүй байдлыг биднээс шаардах тэрхүү чекийг бэлнээр төлөхөөр болоод байна.
Бид өнөө үеийн тулгамдсан байдлыг Америкт сануулах хэрэгтэй болж байна.
Энэ бол: шатнаас шат руу гэсэн тайвшруулах эм уун санаа амар суух цаг бишээ.
Энэ бол: ардчиллын төлөө үнэн ам өчгөө өгөх цаг юм.
Энэ бол: замаас зайдуу алслагдан гадуурхагдсан бяцхан тосгоноо орхиж, өсөж дэвжсэн үндэстний шударга үнэнийг засагч гэрэлт зам руу зориглон босох мөч юм.
Энэ бол: үндэстнээ зүй бусаар сорон мөлжих элснээс, ахан дүүсийн хатан барилдлагаат цул хадан хясаанд татан гаргах цаг.
Энэ бол: шударга үнэнийг ертөнцийн эзний хүүхдүүдэд бодит байдал болгон харуулах цаг юм аа!
Хар арьст хүмүүсийн хувьд хөлсөө урсган бухимдах энэ зуны улирал эрх чөлөө, тэгш эрх авчрах намар цаг иртэл улиран одохгүй.
1963 он бол төгсгөл биш ээ, харин эхлэл юм.
Хар арьстангууд хөл дээрээ бат зогсох ёстой гэж итгэж байсан. Хэрэв хүмүүст манай орон ердийнх шигээ зүгээр л ажил хэрэгтээ буцаад орчихвол хар дарж сэрэх мэт аймшигтай байх болно. Тэгээд негрүүд оршин суугчийн эрхээ батлуулж аваагүй цагт Америк улсад амралт ч, амар тайван байдал ч байхгүй байсаар шударга үнэн байдал ялах тэр нартай өдрийг хүртэл бослого тэмцлийн хуй салхи эх орны маань суурийг ганхуулсаар байна.
Харин шударга үнэний өргөөний босгон дээр зогсож байгаа хүмүүстээ хандаж би хэдэн зүйлийг хэлэх ёстой. Эрхийнхээ төлөө тэмцэх явцдаа бид алдаа хийснийхээ төлөө гэмших ёсгүй. Бид эрх чөлөөнийхөө ангасан хүслээ гашуун хорслоор тайлах ёсгүй. Сахилга бат, нэр төрийн төлөө бид ямагт тэмцлээ удирдан чиглүүлэх ёстой. Бидний бүтээлч эсэргүүцэл бие махбодын хүчирхийлэл болон доройтох ёсгүй. Дахин дахин бид биеийн болоод оюунлаг хүчийг олохоор тэрхүү яруу алдарт өндөрлөг рүү тэмүүлэх ёстой.
Негрүүдийн бүлгийг нам дарсан тэр ер бусын шинэ тэмцэл нь биднийг бүх цагаан арьст хүмүүст эргэлзээ төрүүлэхээр уриалах ёсгүй, учир нь бидний хувь заяа тэднийхтэй салшгүй холбоотой гэдгийг ойлгуулсан олон цагаан арьст ах нар маань өнөөдөр баталгаа болон энд байгаа билээ.
Бид ганцаараа алхаж чадахгүй.
Бид алхахдаа үргэлж “урагшаа тэмүүлнэ” гэсэн амлалтыг өгөх ёстой.
Бид эргэн буцаж чадахгүй.
Иргэний эрхийн төлөө тэмцэгчдээс “Та нарын санаа хэзээ амрах юм бэ?” гэж асуудаг хүмүүс байдаг. Негрүүд цагдаагийн харгислалын өмнөөс дуугарах эрхгүй айдсын хохирогч байсаар байгаа цагт бидний санаа амрахгүй. Аялалдаа түүртэн сульдан туйлдсан биес маань зам зуураа хоноглох байр, хотын зочид буудлуудад хоног төөрүүлсээр байхад бидний санаа амарна гэж үү. Миссисиппи дэх нэгэн негр саналаа өгч чадахгүй, Нью Йорк дахь өөр нэгэн негр санал өгөх боломжгүй гэж бодсоор байхад бид санаа амарч чадна гэж үү? Үгүй ээ, үгүй бидний сэтгэл тайвшрахгүй. “Шударга явдал голд цутгаж, зөвч байдал горхи мэт урсаагүй ” цагт бидний санаа амрахгүй ээ.
Та нарын зарим нь маш хэцүү зовлон зүдгүүр гай гамшиг дундаас энд ирсэн гэдгийг би бодож үзээгүй биш үзсэн, Зарим чинь хавчиг шоронгийн ханан дундаас ирсэн. Эрх чөлөөний эрэл хайгуул чинь та нарыг дарлалын шуурганд балбуулж, харгислалын салхинд ганхсан хэвээр нь орхисон тийм газраас зарим чинь ирсэн.
Та нар зовлон зүдгүүрийн дайчид байсан. Ирээгүй зовлонгийн төлөөсийг хийх тийм итгэлтэйгээр ажлаа үргэлжлүүл. Миссисиппи рүүгээ буцаж, Луйзанна руугаа яв, хойд зүгийн ядуусын хороолол, еврейчүүдийн гудамж руугаа харьцгаа.
Харин нэг л юмыг мэдэж ав, энэ байдал ямар нэгэн аргаар өөрчлөгдөх боломжтой өөрчлөгдөх ч болно.
Ахан дүүс минь,
Өнөөдөр би та нартаа хэлье, цөхрөлийн талаар бодохоо больцгооё? Өнөө маргаашийн бэрхшээлүүдтэй би нүүр тулсан ч, би мөрөөдсөөр байна. Энэ мөрөөдөл бол Америк улсын мөрөөдөлтэй гүн бат холбоотой.
“Бид хүмүүс ижил тэгш бүтээгдсэн гэсэн үнэнг ил тодоор харуулна”
Нэгэн өдөр Жоржийн улаан толгод дээр боол, боолчлогч байсан хүмүүсийн хүүхдүүд ах дүүс мэт нэгэн ширээг тойрон суух тийм цаг ирнээ гэж би мөрөөдөж байна.
Шударга бусын дөлөнд шатсан муж, дарамт шахалтын галд нэрвэгдсэн Миссисиппи муж нэг л өдөр эрх чөлөө, шударга үнэний баян бүрд болон хувирна гэж би мөрөөдөж байна.
Нэгэн өдөр миний булбарай дөрвөн хүүхэд арьсныхаа өнгөнөөс болж биш буруу зүйл хийснийхээ төлөө бусдын адил шийтгэл хүлээдэг тийм нийгмийг өнөөдөр би мөрөөдөж банйа.
Нэг л өдөр гадуурхалын аюулд автсан амбан захирагч нь дундыг баримталсан хоосон үгийг амнаасаа урсгаж байдаг Алабамад хар арьст охид хөвгүүд, цагаан арьст охид хөвгүүдтэй гар гараа барилцан ах дүүс болно гэж би мөрөөддөг.
Өнөөдөр би мөрөөдөж байна.
Нэгэн өдөр уудам хөндийн дунд магтаал цуурайтаж, дов толгод, уулс намсч, хотгор гүдгэр газрууд тэгширч, бартаат харгуй нь дардан болж “Их эзний минь сүр жавхлан төгөлдөр орших тэр цагт бүх хүн төрөлхтөн аугаа түүнийг биширнэ” гэж би мөрөөддөг.
Энэ бол өмнөд рүү авч явах бидний итгэл, найдвар юм. Энэ итгэлдээ бид цөхрөлийн тэр уулыг итгэлийн чулуу болгон бутлан хаях болно.
Энэ мөрөөдлөөрөө бид эх орныхоо ээдрээт зөрчлийг энх тайвны гайхамшигт аялгуу болгон хувиргаж чадна.
Энэ мөрөөдлөөрөө бид хамтдаа ажиллаж, хамтдаа залбирч, хамтдаа зовж, хамтдаа шоронд орж, эрх чөлөөний төлөө хамт тэмүүлж, нэг л өдөр чөлөөлөгдөнө гэдэгт итгэж байна.
Тэрхүү өдөр бол өнөөдөр юм.
Энэ өдөр ертөнцийн эзний хүүхдүүд бүгдээрээ шинэ утгаар нь ингэж дуулах болно.
Миний эх орон эрх чөлөөний өлгий нутаг гэж би дуулна.
Эцэг өвгөдийн минь нойрссон нутаг, мөргөлчдийн бахархал болсон орон, уулс бүрийн хормойгоос эрх чөлөө цуурайтдаг. Хэрэв Америк улс агуу үндэстэн болох юм бол энэ гарцаагүй билээ.
Тиймээс,
Нью Хемпширийн сүрлэг толгодоос эрх чөлөө цуурайтаг,
Нью Йоркийн гайхам уулсаас эрх чөлөө цуурайтаг,
Пенсильванийн оргил уулсаас эрх чөлөө цуурайтаг,
Колорадогийн мөнх цаст Роки уулнаас эрх чөлөө цуурайтаг,
Калифорнийн тал хөндийгөөс эрх чөлөө цуурайтаг.
Зөвхөн үүгээр ч бус
Жоржийн чулуун уулсаас эрх чөлөө цуурайтаг
Теннесийн сонор уулсаас, Миссиппийн толгод бүрээс эрх чөлөө цуурайтах болтугай.
Энэ цаг мөч ирж, бид эрх чөлөөг мандуулсан цагт, бүх тосгон, муж бүрээс эрх чөлөө сонсогдсон тэр л цагт хэн нь хар цагаан арьст, хэн нь жүдийн, протестант, католик шашинтан байх нь ялгаагүй ертөнцийн эзний бүх хүүхдүүд гар гараасаа барилцан эртний негрүүдийн дуулдаг байсан “Бурхан минь бид аврагдлаа эцсийн мөчид аврагдлаа” хэмээх тэр дууг хамтдаа дуулах цаг ирэх болно.
Бурхан минь таньдаа баярлалаа.

No comments: