Monday, October 26, 2009

Миний сонгосон завь


.
Зарим үед би өөрийгөө хаана, юу хийгээд байгааг мэдэхээ байх юм. Намайг аялалд гарахаар эрэг дээр ирэхэд 2 завь зэрэг хөдлөхөөр зогсож байсан. Би үнэндээ сайн ч бодолгүй нэг завийг нь сонгож суусан юм. Энэ завин дээрх хүмүүс нь их эрч хүчтэй, хөлгийн ахмад нь их чадварлаг. Хаашаа явж байгаа, хөлгөө хэрхэн жолоодож багаа хэрхэн удирдахаа их уран чадварлагаар бидэнд итгүүлж чадсан хүн байлаа. Эргээс хөдөлсөн цагаас өнөөдрийг хүртэл бид хамтдаа аялж байна, хөлгийнхний талаар миний бодож ойлгож байсан зүйлс бүгд хиймэл зүйл байсныг ухаарч байна. Тэд бүгд л хаашаа явж байгаа, түүндээ хэрхэн сэлүүрдэж хүрэхээ өөр өөрийнхөөрөө ярьдаг, гэвч хэн нь ч хийдэггүй. Хөлгийн ахмадын надад амлаж байсанчлан миний хүрэхийг хүсэж байсан зүгрүү биш өөр зүгрүү хөлөг хөвж явааг (сэлүүрдээгүй) би мэдэж авлаа. Анх хөдлөхдөө л хэд сайн сэлүүрдэцгээсэн байх, түүнээс хойш хэдий хугацаанд ингэж урсгалын аясаар хөвж явах вэ?
Харин энэ бүхнийг ойлгосон энэ өдөр нөгөөх эрэг дээрээс хамт хөдөлж байсан хөлөг маань араас гүйцэн ирж итгэл төгс сэлүүрдэн урагшилж байна. Энэ бол миний ганц боломж!
Одоо л би тэр завьруу шилжиж суухгүй бол биднийг өнгөрөөд явсан хойно би яаж ч хичээгээд гүйцэхгүй. Нөгөө завьныхан ихэнхдээ даруу төлөв хүмүүс. Тэд хэлсэн л бол хийдэг, тэд хийж чадахгүй зүйлээ ярьдаггүй, тэд хийх тусам улам эрчээ авдаг. Тэд сэлүүрдэх тусам улам илүү хүчтэй сэлүүрддэг. Энэ надад таалагдаж байна, би өөрөө яг тийм хүн биш байж болох ч тэдэнтэй адилхан хичээж тэдэнтэй хамт нэг зүгт явахыг хүсэж яваа хүн.
Би завиа сольсондоо харамсахгүй байна, хэрэгтэй үед хэрэгтэй шийдвэрээ би гаргаж чадсан гэж итгэж байна...
. . .

No comments: