- Тэд үргэлж үргэлж чиний дуртай үнэртэй усыг (чиний түүнд төрсөн өдрөөр нь худалдаж авч өгсөн) түрхдэг учраас
- Тэд чиний нүд рүү эгцлэн харахдаа чиний төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлдэг учраас
- Тэд гараараа чиний үсийг оролддог учраас
- Тэдний гар нь үргэлж чиний ойр байдаг учраас
- Тэд нулимсыг чинь арчиж үнсдэг учраас
- Тэд чамд тохиолдсон асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээсээ болж болоод галзуурахаа шахдаг учраас
- Болзоондоо очих гэж 3 цаг бэлдсэний дүнг тэд харангуутаа нүд нь гайхал, бахдлаар дүүрдэг учраас
- Чамайг улайлгах аргаа тэд мэддэг учраас
- Чамайг даарсан байхад тэд халуунаар тэвэрдэг учраас
- Чамайг галзууртлаа уурласан байх үед тэд чиний уурыг гартал хардаг учраас
- Чамайг түүнтэй байхад тэр сэтгэл хангалуунаар инээмсэглэдэг учраас
- Хамтдаа тоглож байхдаа чамд бүх хожлыг албаар өгдөг учраас
- Тэд “Би чамд хайртай” гэж хэлдэг учраас
- Чиний найзуудын өмнө тэр чамд “Би чамд хайртай” гэж хэлдэг учраас
- Чамайг цочоочих вий гэсэндээ маш зөөлхнөөр, эелдгээр чамд хүрч, тэвэрдэг учраас
- Тэд чамайг үнсдэг учраас
- Чамайг уйлах үед тэр элгэндээ тэвэрдэг учраас
- Хэн нэгэн чамайг гомдоож, гэмтээхийг хэзээ ч зөвшөөрдөггүй учраас
- Чамайг алдчих вий гэж айх үедээ нулимсаа тэвчин ядан байдаг учраас
- Чи өөрийгөө түүнийг гэдгийг мэдэж байгаа ч тэд чиний том хамгаалагч гэж боддог учраас
- Тэд өөрийн бардам зангаа даран байж “чамайг санасан шүү” гэдэг учраас
- Чи тэднийг мартчихсан гэж бодож байх үед тэд та хоёрын хамтдаа байсан чухал мөчүүд, ой, төрсөн өдрүүдийг санаж байдаг учраас
- Тэд уучлал гуйдаг учраас
- Чиний хувьд хэцүүхэн өдөр тохиолдоход тэд тайвшруулдаг учраас
- Өдөр юу болсноо бүгдийг нь нэг нэггүй ярихаар тэсч ядан хүлээж байхад тэр гэртээ чамайг сонсдог учраас
- Нэг их сайн болоогүй байсан ч тэд чамд хайрын захиа бичдэг учраас
- Заримдаа тэд найз нөхдийнхөө чухал уулзалтаа хойш тавиад чам дээр ирдэг учраас
- Тэд хөлөрсөн байсан ч тэднийг тэврэхэд үргэлж гоё байдаг учраас
- Тэдний нүд рүү хараад, зүрх сэтгэл рүү нь өнгийхөд тэдний дотор чамайг бүхлээр нь агуулсан хайрын цохилт зүрхэнд нь мэдрэгддэг учраас
- Бид тэднийг мянга мянган шалтгааны улмаас хайрладаг учраас
http://honha.blog.banjig.net/-ээс авлаа
No comments:
Post a Comment